Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Үйлчлэл

Хөлбөмбөгийн үйлчлэл

Яагаад хөлбөмбөг гэж?       

Бид хөл бөмбөгт дуртай харин хайрладаггүй. Харин бид өөрсдийн үнэ цэнийг мэддэггүй, бидний төлөө ирсэн Бурханы хүүг ч мэддэггүй тэдгээр залуусыг хайрладаг. Өдөр бүр завгүй яаруу, цаганд баригдах том хотын залуусыг хөлбөмбөгөөр дамжуулан цуглуулах тийм ч хэцүү зүйл биш. Тиймд бид хөлбөмбөг гэх Бурханы бүтээлийг Бурхан дотор нөхөрлөх хэрэгсэл болгон ашиглахыг зорьж ажиллаж байна.

 

Бид одоо юу хийж байна?

Одоогоор бидэнд ямар нэг мэргэжлийн дасгалжуулагч багш байхгүй. Тийм учраас яг албан ёсны баг болоогүй бөгөөд бэлтгэл ч байнга хийгээгүй байна. Харин бид долоо хоног бүрийн бүтэн сайн өдрийн орой бүр тогтмол цуглан хөл бөмбөг тоглож байна. Долоо хоног бүр хөл бөмбөг тоглох дуртай 18-35 насны залуучууд тогтмол хамрагдаж байна. Эдгээр залуусын тал нь Христэд итгэгч харин тал нь хараахан Бурханыг таньж мэдээгүй залуучууд байна. Ийнхүү бидэнд ямар нэг дасгалжуулагч багш байхгүй боловч бие биедээ нөлөөлөгч байхын тулд 7 хоног бүр тогтмол цуглан нөхөрлөж байна.

 

Бидний зорилго юу вэ?

Бид Бурханы тухай мэдэх мэдлэгийг хөл бөмбөгөөр нөхөрлөх нөхөрлөлөөр дамжуулан зааж, залуусыг зорилготой, биеэ даасан, бусадтай хамтран ажилллах чадвартай, ялж ялагдахыг мэддэг хүнлэг, хүчирхэг залуу үеийг бий болгохыг зорьдог билээ.  Учир нь хөл бөмбөг гэдэг бол танихгүй хэнтэй ч болов дотно танилцаж тэдэнд Бурханыг мэдүүлэх боломжийг бидэнд олгодог  маш хүчтэй зэвсэг гэдэгт бид бат итгэдэг.

 

 

Та ч бидэнтэй нэгдэж болно....