Drop us a line & we’re always ready to help you!
дээш
a

Бидний тухай

  /  Бидний тухай
Бидний тухай

БИД ХЭН БЭ- YWAM Улаанбаатарчууд бид Эзэн Есүс Христээс бидэнд өгөгдсөн агуу захирамжийг биелүүлэхийн тулд Бурханаар дуудагдан, сонгогдсон хүмүүсийн нэгдэл юм. Матай 28:18-20 Есүс ойртон ирээд тэдэнд, Тэнгэр газар дээрх.....

 

БИДНИЙ ХАРАА- Бурханы хаанчлалыг тэлж | бурханлаг шинэ үеийг бэлтгэнэ

 

БИДНИЙ ЗОРИЛГО- Бурханы хаанчлалын сайн мэдээг монгол, орос, хятад, төв ази болон дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэх христийн дагалдагчдыг бэлдэж илгээнэ.

 

БИДНИЙ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

БУРХАНЫ ДУУ ХООЛОЙ- Бид Бурханы дуу хоолойг сонсож Түүнд
дуулгавартай захирагдахыг эрхэмлэдэг.
УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ- Бид Бурханаас өгөгдсөн эрх мэдэл, удирдлага зохион байгуулалтыг хүндэтгэн, дагаж мөрдөхийг эрхэмлэдэг. 
МАГТААЛ ХҮНДЭТГЭЛ- Бид магтаал хүндэтгэл, зуучлан залбирлыг өдөр бүрийн амьдралынхаа хэв маяг байлгахаар дуудагдсан бөгөөд магтаал хүндэтгэлээр дамжуулан хувь хүн болон улс ундэстэнүүд дээр өөрчлөлт явагддагт итгэдэг.
ҮНДЭСТЭН БОЛОН СОЁЛУУД- Бид бүх үндэстэн, ястан, овог аймгууд Бурхан дотор нэгэн гэр бүл гэдэгт итгэдэг. Тиймд бид бүх хэл соёл, яс үндэс, арьс өнгийг нэгэн хэмжээнд эрхэмлэн үздэг.
АРИУН БАЙДАЛ- Бид Бурханы мөн чанар дүр төрхийг харуулсан ариун болон зөв шударга амьдралаар амьдрахаар дуудагдсан гэдэг итгэдэг.

Ywamubmongolia