Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Үйлчлэл

Хэвлэлийн үйлчлэл

Бид Монголын Христийн биед олон улсын итгэгчдэд хэдий нь танил болсон  номуудыг орчуулан хүргэхээр чармайж байна. Дараах номуудыг та Солонго номын дэлгүүр, Папа кафе болон Улаанбаатар YWAM-ын байранд ирж худалдан авсанаар илгээлтийг дэмжих боломжтой. Таны худалдан авсан номын үнийн дүнгийн тодорхой хувь Агуу Захирамжийг гүйцэлдүүлж, илгээлтийг дэмжихэд зарцуулагдах болно.


Тахиан ферм ба бусад ариун газрууд

Эгэл жирийнээр Эзэнд үйлчлэхийн баяр хөөр

Энэ ном бол зөвхөн тод өнгийн шувуудыг биш, жирийн бор шувуудыг ч алдалгүй хардаг энгүй Бурханд үйлчилдэг эгэл хүмүүст зориулагдсан болно. Бидний тархины мэдлэг зүрхний мэдлэгийн хоорондох алд дэлмийн зөрөөнд тахиан ферм, гал тогоо, гангийн үйлдвэр хэрхэн ариун газар байж болохыг та харна. Үйлчлэлийн баяр хөөр нь бусдад анзаарагдах сэтгэлийн таашаалаас ирдэггүй. Энэ бол зарц болсон Хаан Христийн жишгийг дагаснаар ирдэг.


Миний Ванн доторх хонь

Монголын чуулган тарилтын хөдөлгөөний үүсэл

Монголын Христитгэлийг дэлхийд төлөөлдөг, Амазоны шилдэг борлуулалттай "Миний ванн доторх хонь" ном худалдаанд гарлаа.

Зохиолч Браин Хоган, эхнэр Луйс болон хүүхдүүдийн хамт 1993-1996 оны хооронд Монгол оронд сайнмэдээг өвөрлөн ирж, Эрдэнэт хотноо "Есүсийн Чуулган" цуглааныг тарилцаж байсан билээ.

Цаг хугацааг эргүүлэх мэт, өнгөрсөн түүхийг, бидний итгэлийн үнэ цэнийг дахин сануулах тус ном танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.


 


Бурхан Та Үнэхээр Мөн үү?

Бурханы дуу хоолойг сонсох талаар бичигдсэн уг ном нь энгийн нэгэн залуу Бурханы дуу хоолойг сонсож, Түүнд дуулгавартай амьдарснаар олон улсын Христитгэлт залуучуудын томоохон нэгэн байгууллагыг үүсгэн байгуулсан тухай гарна.

Лорен Коннингхэм нэгэн зүүд зүүдэлснээр бүх зүйл эхэлжээ. Залуучуудаас бүрдсэн маш том далайн давалгаа Есүс Христийн Сайн Мэдээг тунхагласаар бүх тивийг бүрхэж байв. Олон арван жилийн дараа Лорены уг үзэгдэл энэ үеийнхэнд сайн мэдээг тараахаар өөрсдийгөө зориулсан олон улсын, урсгал харгалзахгүй, Христитгэлт залуучуудын хөдөлгөөн болсон билээ

Бурхан Лорены зүүдийг хэрхэн бодит болгосон бэ? Тэр Лорен болон түүний эхнэр Дарленийг хүнд хэцүү нөхцөл байдалд удирдаж, сургасаар байв. YWAM байгууллага үүсгэн байгуулагдсан түүх нь бид Бурханд хэрэглэгдэхийн төлөө Түүнийг эрэн хайх үед Бурханы дуу хоолойг хэрхэн сонсох талаар маш гайхалтай хичээлийг заах болно..


Түүний Ариун Оршихуй Vol.01

Түүний Ариун Оршихуй магтаалын ном нь 450 гаруй магтаалын дууны төгөлдөр хуурын нот болон гитарын кодыг багтаасан юм.


Түүний Ариун Оршихуй Vol.02

Түүний Ариун оршихуй магтаалын номын хоёрдугаар хэвлэл. 2019 онд хэвлэлтэнд гарсан уг ном нь 400 гаруй магтаалын дууны гитарын кодыг багтаасан бөгөөд шинээр орчуулагдсан, шинээр зохиогдсон дууг нэмж эмхэтгэсэн болно. Мөн бүх дууг багтаасан CD -тэй бөгөөд сонсоод суралцах боломжтой.


Шинэ Дуу 01

10 гаруй магтаалын дуу багтаасан СD-тэй ном.


Дөрөв Дэх Давалгаа

Илгээлтийн Шинэ Эрин Дэх Таны Орон Зай

Энэ дэлхийг сүнслэг цунами нөмөрч байна.

Бид илгээлтийн шинэ эрин үед амьдарч байгаа билээ. Бурхан түүхийн эхэн үеэс өнөөдрийг хүртэл Есүс Христийн сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэхээр ажилласаар байгаа ба оргил хэсэгтээ ойртож байна.

Уг талбарт 40 гаруй жил ажиллаж, судалгаа хийсэн Рон Боэхмэ нь уг түүхэн үеийн илгээлтийн давалгааны бүдүүвч зургийн бэлтгэсэн хийгээд дөрөв дэх давалгаа ямар байх, энэ дэлхий урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйл ирэх гэж буйг илчлэн бичсэн юм. Та хэн ч байсан, ямар ч ажил хийдэг байсан хамаагүй чуулганы шинэ илгээлтийн эрин үед өөрийн байр суурийг эзлэх цаг болжээ.


Бурханы Хайж Байгаа Хүн

Сүнслэг тулаан, Магтаал хүндэтгэл, Зуучлан залбирал

Уг ном нь хэрхэн Бурханы хайж байгаа хүн болох талаар гарах бөгөөд Сүнслэг тулаан, Магтаал хүндэтгэл хийгээд Зуучлан залбирал бидний амьдралд ямар үр нөлөөтэй болох өргөн мэдлэгийг өгөх болно.


Шаахайгаа тайл

Есүсийг Эзэнээ болгох нь- Эрхээсээ татгалзахын агуу хүч

Эрхээсээ татгалзах гэдэг нь бидний хувьд гадны юм шиг ойлголт. Яг үнэндээ энэ нь хүн төрөлхтөний төрөлх мөн чанарт үл оршигч, гадны зүйл юм. Өнөө үед бид хүний эрхийг хамгаалах, өргөмжлөх гэсэн сэдвийг чухалчлан авч үздэг дэлхийд амьдарч байгаа билээ. Мэдээж Христитгэлт бидний хувьд хүний эрхийг чухалчлан, үнэ цэнэтэй хэмээн үздэг. Гэвч бидний төлөө агуу үйлийг үйлдсэн Есүсийн хөлд бүх эрхээсээ өөрийн хүслээр татгалзахаас илүү итгэлийн үйлдэл ба Түүнийг магтах магтаал гэж үгүй билээ. Лорен Коннингхэмийн бичсэн баяр хөөртэй, Бурхантай дотно харилцаатай байх амьдралд хүрэх нарийвчилсан алхамд суралцана уу.