Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Үйлчлэл

Мусульманчуудын төлөөх залбирлын 30 хоног эхэлж байна

ЗАЛБИРЛЫН ХӨТӨЧ ТАТАЖ АВАХ

2023 ОНЫ 3 САРЫН 22 - 4 САРЫН 22

Мусульманчуудын төлөөх 30 өдрийн
залбиралд тавтай морилно уу!

Мусульманчуудын төлөөх 30 өдрийн залбирлын тухайд

Тэртээ 1992 оны 4 дүгээр сард олон улсын илгээлтийн байгууллагын хэсэг итгэгчид Ойрхи Дорнодын Улаан тэнгисийн эрэгт цугларчээ. Рамадан сар эхэлж байх үеэр тэдний уулзалт өндөрлөж байлаа. Хамтдаа залбирч байхдаа тэд Бурханы оршихуйг гүнзгий мэдэрч, исламын шашинт улсуудын төлөө бүр илүүг хийх ёстой гэсэн дуудлагыг авчээ.

Тус уулзалтанд оролцсон хүмүүс мусульманчуудыг олон талаас нь таньж ойлгоод зогсолгүй Бурхан тэднийг Өөрийн хайртай бүтээл хэмээн хардаг шиг тэд ч мөн тийнхүү харах ёстой гэсэн илчлэлтийг маш тодорхой харжээ. Тэд эдгээр үгэнд дуулгавартай байхаар шийдэж, 30 өдрийн турш Исламын

ертөнцийн төлөө мацаг барин залбирч эхэлжээ.

Тэр цагаас хойш Рамадан сард зориулан жил бүр залбирлын хөтчийг христитгэлт хүмүүс мусульманчуудын төлөө залбирахад дөхөм болгохоор бэлтгэж эхэлсэн билээ. Бидний зорилго бол итгэгч хүмүүс мусульман хүмүүсийн тухай зөв сайн, үнэн ойлголттой болсноор тэднийг ерөөн залбирч, улам илүү хайрлах, тэднийг Бурханы харж буйгаар харахад нөлөөлөх юм. Мусульманчуудын дунд ажиллаж, үйлчилж буй итгэгчдээс бид тухайн орон нутаг дахь муслимчуудын хэрэгцээ болон залбиралд урамшуулах түүхийг хуваалцахыг асуудаг

уламжлалтай. Залбирлын хөтчийг бэлтгэх, түгээх, 40 хэл дээр орчуулах баг тухайн үед шаардлагын дагуу бий болсон ба одоо харин энэ нь өөр хаана ч байхгүй дэлхийн хэмжээний залбирлын хөдөлгөөн болон өргөжсөн билээ.

Өнөөдөр энэхүү залбирлын хөтчийг таны гар дээр хүргэхэд маш олон байгууллага, чуулганы итгэгчид гар бие оролцон зуу зуун, мянга мянган хүмүүсийг залбиралд уриалсаар байна.

Хэрэв та энэхүү залбирлын хөтчийг ашиглаж байгаа бол Бурхан та бидний гуйлтаар дамжуулан ажиллаж, итгэмжит зуучлан залбирагч нарт арвин үр жимс өгснийг мэдэх болно. Таны оролцоо, залбирал түүхийг бүтээсээр байна.