Drop us a line & we’re always ready to help you!
дээш
a

Бидний тухай

  /  Бидний тухай
Үнэт зүйлс

Youth With A Mission (YWAM)

Чин эрмэлзэл

YWAM нь хамтран зүтгэгч нэгэн гэр бүл бөгөөд Библи бол Ертөнцийн Эзэний онгодоор бичигдсэн эрх мэдэл бүхий үгс гэдэгт итгэдэг.

Бидний амьдрал, үйлсийн бүхий л хүрээнд Библи хамгийн дээд эрхийг барих бөгөөд энэхүү Ариун Бичээст дараах гол үнэнүүдийг заадаг.

* Ертөнцийн Эзэн бол бодитой, хязгааргүй бөгөөд танин мэдэж болох Нэгэн .

* Эрэгтэй эмэгтэй хүмүүс бол Ертөнцийн Эзэний дүр төрхөөр бүтээгдсэн, бодитой бөгөөд хязгаарлагдмал оршихуй.

* Үнэн бол хувиршгүй бөгөөд үнэнийг танин мэдэж болно.

* Хүмүүс бол хариуцлага хүлээх чадвартай оршихуй бөгөөд тэдний сонголтын үр дүн нь шагнал, эсвэл шийтгэл байдаг. Ертөнцийн Эзэний үгэнд тулгуурлаж, биднийг аварсан ивээлийнх нь хариуд өргөх талархал, хайрын илрэл болсон дараах зүйлс бүхий л нутаг дэвсгэр, бүх Христэд итгэгчдийн хувьд хэрэгжих ёстой гэдэгт бид итгэдэг.

*  Мөргөл: Бид зөвхөн Ертөнцийн Эзэнийг магтаж, хүндлэхийн тулд дуудагдсан.

*  Ариун байх: Бид Ертөнцийн Эзэний зан чанарыг илэрхийлж, ариун бөгөөд зөв амьдрахын төлөө дуудагдсан.

*  Гэрчлэл: Бид Христийг мэдэхгүй хүмүүстэй Есүс Христийн сайн мэдээг хуваалцахын төлөө дуудагдсан.

*  Залбирал: Бид Ертөнцийн Эзэний зүрх сэтгэлээр бусад хүмүүсийн төлөө зуучлан залбирахаар дуудагдсан бөгөөд энэхүү залбиралд аливаа муу бүхнийг няцаах сүнслэг дайн багтдаг.

*  Нөхөрлөл: Бид орон нутгийн сүм ба авралын зар тараах байгууллага зэрэг хөдөлгөөнт сүмүүдэд үйлчлэхийн төлөө дуудагдсан.

YWAM-ын Чин эрмэлзэлнь бидний эрхэмлэн дээдэлдэг оюун санааны үнэт зарчимуудыг багтаасан бөгөөд YWAM байгуулагдсанаас (1960) хойш Ертөнцийн Эзэний өгсөн илчлэлтүүдийн хамт үргэлжид өсөн нэмэгдсээр ирсэн билээ. Энэхүү чин эрмэлзэл нь Ертөнцийн Эзэний  бидэнд онцлон өгсөн зүйлсийг хойч үедээ уламжлуулахын тулд бичигдсэн бөгөөд өнгөрсөн ба ирээдүй цагт авралын зар тараах үйл хэрэгтээ баримтлах бидний үндсэн зарчим юм. Эдгээрээс зарим нь бүх Христэд итгэгчдэд хамаатай, мөн зөвхөн YWAM-ын өвөрмөц шинж чанарыг агуулсан онцлогтой. Эдгээр зарчимууд нь бидний хэн болох, хэрхэн амьдрах,яаж шийдэх ёстойг тодорхойлдог YWAM-ын DNA’ буюу үндсэн Геньмөн.

1. Ертөнцийн Эзэнийг таньж мэдэх

YWAM нь Ертөнцийн Эзэний зан чанар, хүсэл зориг, арга замыг танин мэдэхийг хичээн, амьдрал үйлсийнхээ бүхий л хүрээнд Түүний зан чанарыг илтгэхийг эрмэлзэнэ. Ертөнцийн Эзэнтэй тогтоосон харилцаагаараа дамжуулан Түүнийг танин мэдэж, Түүгээр бахархах нь бидний дотроос чөлөөтэй бялхаж, улмаар бусдад ч нөлөөлөх болно.

2. Ертөнцийн Эзэнийг таниулах

YWAM нь авралын зар, сургалт, тусламжийн үйлсээрээ дамжуулан дэлхийн бүх улс орны бүх цар хүрээнд Ертөнцийн Эзэнийг дэлгэрүүл гэсэн дуудлагад өөрсдийгөө зориулна. Үл итгэгчид Эзэнийг хүлээн авч, Түүнийг дагаж эхлэхэд нийгэм өөрчлөгдөж, улмаар Бүх үндэстэнийг дагалдагч болгогэж тушаасан Есүсийн тушаал биелэх болно гэдэгт бид итгэнэ.

3.  Ертөнцийн Эзэний дуу хоолойг сонсох

YWAM нь их, бага адиваа зүйлд Ертөнцийн Эзэний хүслийн дагуу залбирч, Түүний зарлигийг дуулгавартай даган, Түүнтэй хамтран зүтгэнэ. Бидний хувьд аливаа шийдвэр гаргах үйл явцын зайлшгүй нэг хэсэг нь хувь хүн, хэсэг бүлэг, бүх нийтээрээ Ертөнцийн Эзэний дуу хоолойг сонсох явдал мөн.

4.  Магтаал хүндэтгэл болон зуучлан залбиралд зориулах

YWAM нь Есүс Христийг магтан хүндэтгэх болон зуучлан залбирахыг өдөр тутмын амьдралын салшгүй, чухал хэсэг хэмээн үзэж, үүнд бүрэн зориулагдсан хөдөлгөөн юм. Бид сатан Бурханы үйл хэрэгт саад учруулж, устгах зорилготой байдгийг ухамсарлан, хувь хүний амьдрал болон улс үндэстнүүдийн үйл хэрэгт түүний стратеги, нөлөөг ялан дийлэхийн тулд Бурханы хүч чадал болон Ариун Сүнсний үйлчлэлийг дуудан залбирдаг.

5.  Алсын хараатай байх

YWAM нь Ертөнцийн Эзэний өгсөн шинэ алсын харааг өвөртлөөд зогсохгүй биелүүлж чаддаг алсын хараатай хүмүүс байхаар дуудагдсан болно. Бүх нас үе, яс үндэс, нийгмийн хүрээнд зохицож чадахуйцаар ямагт шинэ үзэл санаа, байр суурьтай байж, шинэ үйл хэрэг, арга барилыг нээж олоход манлайлагчид байна.

 6. Залуучуудыг дэмжих

YWAM нь залуучуудыг дэмжиж тэтгэнэ. Ертөнцийн Эзэн залуучуудыг бадрангуй дайчин хүсэл мөрөөдөл, үйл хэрэгт уриалан дуудаад зогсохгүй зохих авъяас бэлгийг өгсөн гэдэгт бид итгэдэг. Бид залуусыг эрхэмлэн хүндэтгэж, итгэж, сургаж, боломж олгож, ажиллахад нь туслана. Залуучууд бол ирээдүйн төдийгүй өнөөдрийн сүм чуулган учраас тэднийг Ертөнцийн Эзэний хүсэл дотор удирдах авъяас чадвараа хэрэгжүүлэхэд нь бид туслаж дэмжинэ. 

7. Өргөн бүтэцтэй, төвлөрсөн бус байх

YWAM нь тэнцвэртэй зохион байгуулалт дээр олон талт шинж чанар болон эв нэгдлийг эрхэмлэдэг, адил зорилго, хүсэл мөрөөдөл, үнэ цэнэ, харилцаа бүхий олон улсыг хамарсан гэр бүл юм. Ямар ч цар хүрээнд Ертөнцийн Эзэний томилсон удирдагч нартаа үнэнч байх хариуцлага, онцгой эрх бидэнд бий. Бидний бүтэц, зохион байгуулалт нь хүмүүст үйлчилж, Ертөнцийн Эзэний хүслийг биелүүлэхийн тулд оршин тогтноно. Түүнчлэн Ариун Сүнсэн дотор хүмүүстэй эв эеийг тогтоож, Ертөнцийн Эзэний үгэнд тулгуурласан сүнслэг удирдлага ба эв нэгдэл, элчийн үүрэг буюу өөрсдийн үүрэг даалгаварыг биелүүлэхийн тулд оршино.

8. Олон улсын чанартай бөгөөд ялгаварладаггүй

YWAM нь цар хүрээ, бүрэлдэхүүний хувьд олон улсын чанартай бөгөөд ялгавар үзэлгүй. Арьсны өнгө, хэл аялгуу, олон янзын шинж төрх нь өөр өөрийн соёл иргэншилийн хамт YWAM –ын өсөлт, эрүүл саруул байдалд хувь нэмэр болох сайн нөлөөтэй гэдэгт бид итгэнэ. 

9. Библийн дагуу ертөнцийг үзэх үзэлтэй байх

YWAM нь Библийн дагуу ертөнцийг үзэх үзэлтэй байна. Библи нь сайн мууг нарийн тодорхойлж, зөв бурууг заагладаг гэдэгт, түүнчлэн бодит амьдрал ч бас үйл хэргээс дутархааргүй сүнслэг гэдэгт бид итгэдэг. Ертөнцийн Эзэнд дуулгавартай үйлдсэн бүхий л үйл сүнслэг юм. Бүх үйлсийнхээ хувьд бид Ертөнцийн Эзэнээс эмээж, Ертөнцийн Эзэний хүмүүс (эрэгтэй, эмэгтэй)-ийг нийгмийн бүхий л хүрээнд үйлчилж, нөлөөлж чадахад нь туслаж бэлтгэнэ.

 10.  Хамтарч ажиллах

YWAM нь үйл хэргийнхээ бүх цар хүрээ ба удирдлагын хувьд хамтарч ажиллахаар дуудагдсан болно. Өөр өөр бэлэг авъяас ба дуудлага, үзэл бодол ба үйлс, өөр өөр үе тэнгийнхэн нэгдэн хамтарч ажиллах нь авралын зар тараах их үйлсийн бүхий л үе шатанд мэргэн ухаан, аюулгүй болон тэнцвэртэй байдлыг бүрдүүлнэ гэдэгт бид итгэдэг. Хамт олон дотроо Ертөнцийн Эзэний хүслийн дагуу асуудлыг шийдвэрлэх нь илүү гүн харилцаа, ач холбогдол, алсын хараагаараа өөр хоорондоо хүлээх хариуцлагыг улам тодорхой болгоно.

11. Үйлчлэгч удирдлагыг хөгжүүлэх

YWAM нь удирдагчид нь байр суурь, зэрэг зиндаанаас урьтан үйлчилдэг удирдагч байхаар дуудагдсан болно. Үйлчилдэг удирдагч нь өөрийн халамжинд байгаа хүмүүсийн үүрэг хариуцлага, бэлэг авъяасыг үнэлэн хүндэтгэж, тэдний эрх мэдэл ба давуу эрхийг хамгаалагч юм. Есүс дагалдагч нартаа үйлчилж байсан шиг, удирдах үүрэг хүлээсэн хүн удирдаж байгаа хүмүүстээ үйлчлэгч байна гэдгээ сайтар ухамсарлана.

12. Эхэлж үйлдээд дараа нь заах

YWAM нь Библийн дагуу эхэлж өөрөө үйлдээд, дараа нь бусдад заахыг үндсээ болгоно. Өөрөө эхэлж үлгэр дуурайлал болсоноороо тухайн хүний үг, сургаал эрх мэдэлтэй болдог гэдэгт бид итгэдэг. Ертөнцийн Эзэний зан чанар ба Ертөнцийн Эзэний өгсөн үүрэг даалгаварыг үйл хэрэг болгон хэрэгжүүлсэн цагт л үндэстэнүүдийг дагалдагч болгох суурь тавигдана.

13. Харилцааг эрхэмлэх

YWAM нь амьдрал ба үйл хэргийн хувьд харилцаан дээр төвлөрөхийг хичээдэг. Бид ямагт нэг зохион байгуулалт, дүрэм журманд найдахаасаа илүү ариун байх, хамтрах, үнэнч, даруу байх, илэн далангүйгээр харилцан ойлголцож, эв нэгдэлтэй байхыг эрхэмлэнэ.

14. Хувь хүний үнэ цэнийг эрхэмлэх

YWAM нь хувь хүний оршин байгаа үнэ цэнийг эрхэмлэнэ.

Ертөнцийн Эзэний дүр төрхөөр бүтээгдсэн бүх хүн иргэншил, нас, мэргэжил харгалзахгүйгээр өөр өөрийн өвөрмөц үүрэг хариуцлагатай гэдэгт бид итгэнэ. Бүх хүнд адилхан боломж, тэгш эрх өгөгдсөн бөгөөд эрэгтэй, эмэгтэй хэнд ч Ертөнцийн Эзэний өгсөн удирдах чадвар, бэлэг авъяас  буйг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж үзнэ.

15. Гэр бүлийг эрхэмлэх

YWAM нь зөвхөн эхнэр нөхөр төдийгүй гэр бүлийн бүх гишүүд Ертөнцийн Эзэнд үйлчлэхийн төлөө дуудагдсан гэдэгт итгэдэг. Гэр бүлийн гишүүн нэг бүр өвөрмөц бэлэг авъяасаараа бие биеэ дэмжин,үйл хэрэгт нь хувь нэмрээ оруулж, авралын зар тараах үүрэг хариуцлагыг гишүүн бүр хувааж авсанаараа бүр илүү эрүүл саруулаар өсөж хөгжих юм. 

16. Ертөнцийн Эзэнд найдан  амьдрах

YWAM нь санхүү хангамжийн хувьд Ертөнцийн Эзэнд найдан амьдрахад дуудагдсан. Энэ нь хувь хүн ба байгууллагын хувьд ихэвчлэн Түүний хүмүүсээр дамжин хангагддаг. Ертөнцийн Эзэн бидэнд өгөөмөр ханддаг шиг бид ч мөн өгөөмөр байхыг хүсдэг. YWAM ын гишүүд цалин урамшуулал хүлээлгүйгээр өөрсдийн цаг хугацаа авъяас чадвар, амьдралаа Ертөнцийн Эзэнд зориулан үйлчилдэг.  

 17. Зочломтгой байдлыг хэрэгжүүлэх 

YWAM нь зочлох үйлчлэл бол Ертөнцийн Эзэний зан чанарыг илэрхийлж, хүмүүсийг хүндлэх эрхэм чухал үйлс гэдэгт бат итгэдэг. Бид нийгмийн жишгийг  дагаж бус харин эелдэг бөгөөд уужим сэтгэлийн илэрхийлэл болгож бие биедээ зочиддоо мөн ядуу, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчилж хүндэтгэхийн тулд зүрх сэтгэл, гэр орон, сургалтын баазуудаа нээх нь чухал гэж итгэдэг. Үүнийг нийгмийн ёс төдийн үйлдэл бус харин өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл гэж үздэг. 

 18. Шударга, үнэнч харилцах

YWAM нь бүх зүйлд Бурхан харилцсанаар оршдог гэж итгэдэг. Тиймээс YWAM нь үнэнч, зөв цаг үеэ олсон хэрэгцээтэй харилцаанд тууштай байдаг. Сайн харилцаа нь бат бөх харилцаа, эрүүл гэр бүл ба хамт олныг бий болгож үр дүнтэй үйчлэлд чухал үүрэгтэй гэж бид үздэг. 

 


Үнэт зүйлс