Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

The SEND NIGHT in Mongolia

SEND NIGHT буюу Илгээх Үдэш өдөрлөгт Монголын өнцөг булан бүрээс төдийгүй олон улсын зочидтой нийлээд ойролцоогоор хоёр мянга орчим залуус 2025 оны 8-р сарын 25-нд цуглан, Солонгосын алдарт Isaiah 61 хамтлаг мөн монгол магтаалын хамтлагууд нэгдэн бүтэн өдөржин Бурханы оршихуйгаар дүүрэн магтаал өргөсөн гайхамшигт цаг үеийг өнгөрөөлөө.

Энэ өдөр олон зуун, бүр мянга мянган залуус дотооддоо болон дэлхийн өнцөг булан бүрт Эзэний Сайн мэдээ-г хуваалцах ариун дуудлага, илгээлтийн зүрх сэтгэлийг Бурханы өмнө хүлээн авсан онцгой мөчүүд байсан юм. Мөн оюутан залуус ч их сургуулийнхаа орчинд “миний илгээлтийн талбар энд байна, би сайн мэдээгээ тэнд хуваалцана” гэсэн гал халуун хүсэлтэйгээр зүрхээ тэгнэсэн билээ.

 

Олон сүм цуглааны залуус болон YWAM-д үйлчилдэг сайн дурынхан хамтдаа хэдэн сарын турш залбирч, зүтгэсний үр дүнд энэхүү SEND NIGHT арга хэмжээ бодит болж, олон хүний зүрхэнд шинэ гал асаав.

 

Эзэнд бүх алдар нь байх болтугай!

 

Энэ нутагт Есүсийн нэр өндөрт өргөгдөх болтугай.

Түүний оршихуйгаар шатаж буй үе залгамжлан босог.

Нэгэн ард түмэн Түүнд бүрэн бууж өгвөл Бурхан юу хийж чаддагийг дэлхий дахин хараг.

Ywamubmongolia