Drop us a line & we’re always ready to help you!
дээш
a

Бидний тухай

  /  Бидний тухай
Стафф Танилцуулга

YwamubmongoliaНамайг Амос гэдэг. Би хүчтэй коммунист соёлтой гэр бүлд төрж өссөн. Тийм ч учраас надад итгэл найдвар гэх зүйл байдаггүй байв. Сэтгэл нь харанхуйгаар дүүрэн айдсаар удирдуулдаг ганцаараа байх дуртай сул дорой хүү байв. Харин Есүс миний амьдралд орж ирэхэд сэтгэлийн минь харанхуй хэсэгт нуугдсан байсан Бурханы бүтээсэн жинхэнэ би гарч ирсэн юм. Тэр намайг Түүний цэрэг дайчин байлгахаар дуудсан. Тэр надад хэлэхдээ “ ХҮҮ МИНЬ БОСООД ТУЛАЛД” гэж хэлсэн. Тийм ч учраас би өнөөдрийг хүртэл Түүний төлөө Түүний хүмүүсийн төлөө тулалдаж байна. Өмнө нь би ялагдсан байсан харин Тэр намайг ялагч болгосон. Учир нь ТЭР ялсан.
- УБ YWAM Захирал Амос

 

YwamubmongoliaСайн уу, намайг Ука гэдэг. Би УБ YWAM-ын бүтэн цагийн стафф. Анх энэ нэрийг сонсоход их сонирхолтой санагдаж байж билээ. Амьдралдаа хөрөнгө оруулж, түүнийхээ үр шимийг хүртэж амьдрах ёстой цагаа тэр чигээр нь бусдын төлөө зориулж амьдарна гэхээр нэг л санаанд бууж өгдөггүй байлаа. Гэтэл миний төлөө өөрийнхөө амийг зориулсан Нэгэн байгааг зүрх сэтгэлдээ мэдээд би ч бас бусдын төлөөх амьдралыг сонгосон юм. Хүн төрөлхтнөөс хүчирхэг Нэгэн, Бүтээгч Нэгэн өөрийнхөө амийг миний төлөө, бусдын төлөө, таны төлөө өгсөн
энэ мэдээг ганц би мэдээд зогсохгүй бүгд мэдвэл яасан гоё вэ, бүгд мэдээд Есүсийг дагавал яасан сайхан бэ? Хийсэн зүйлийнх нь төлөө бүх дэлхий Түүнд яруу алдрыг өргөвөл ямар гайхалтай вэ? гэх энэ баяр хөөр миний дотор бий болсон юм. Есүсийг таньж, Есүсийг таниулах нь баяр хөөр авчирдаг.

Ywamubmongolia“Сайн уу! Намайг Наранзул гэдэг. YWAM-д стаффаар үйлчлээд 10 жил болж байна. Христийг таньж мэдсэн өдрөөс эхлээд итгэлийн минь үндэс суурийг YWAM тавьсан учраас би стаффаар үйлчилж YWAMer болохыг хүссэн юм. Христэд итгээд нэг жилийн дараа Дагалдагч бэлтгэх сургуульд сурж, тэндээс Бурханд амьдралаа зориулах, YWAM-д бүтэн цагаар үйлчлэх хүсэл мөрөөдлийг тээн, өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Энэ хугацаанд DTS, SoFM, SBS, Tit project, YWAM DNA сургалтуудад хамрагдсан. SBS-д сурж байхдаа YWAM дотор аль чиглэлд үйлчлэх хараагаа аван, Езра шиг Үгийг сурж, судлаад, хэрэгжүүлээд, заадаг хүн болохоор сэтгэл шулуудсан. Одоогийн миний бэйс дэх үйлчлэл бол бэйсийн удирдлагын баг болоод Үгийн үйлчлэл SBS юм.”

Ywamubmongolia“Сайн байна уу? Миний нэрийг Дука гэдэг. Би Улаанбаатар YWAM-д оюутны үйлчлэл хийдэг. Анх намайг DTS-д сурахад Бурхан цаашид намайг оюутнуудтай хамт байхыг санал болгосон. Би үүндээ маш дуртай байсан учраас их сургуулийн оюутны үйлчлэлийг хийхээр шийдсэн юм. Мэдээж би Есүсийн адил хийж чадахгүй ч оюутнуудтай хамт байх дуртай. Би тэдэнд зааж зөвлөхөөс илүү тэдэнтэй хамт хөгжилдөж, хооллож, сонсож, ярилцах цагийг гаргадаг. Бас оюутнуудтай хамт өглөөний чимээгүй цагийг хийхийг илүүд үздэг. Энэ л миний хийх ёстой зүйл гэж боддог. Энэ үйлчлэлээр дамжуулаад маш олон залуучууд нэгнийгээ сонсдог, нэгэндээ цаг харамлахгүй гаргаж сураасай гэж хүсч байна.
Таны хамгийн хайртай хүн хэн бэ? Та хамгийн их хайрладаг хүнтэйгээ хамт байхыг хүсдэггүй гэж үү? Хэрвээ тэр нэгэн чинь ЕСҮС бол өглөө бүр хамгийн түрүүнд түүнтэй уулзаарай. Тэр чамайг сонсож бас ярилцах болно.”


Ywamubmongolia“Намайг Оогоо гэдэг. Хэдэн жилийн өмнө надад шийдвэрлэж чадахгүй асуудал, хариултыг нь мэдэхгүй маш олон асуултууд байсан. Бурханы үг болсон Библийг уншихдаа тэр бүх асуултуудын хариултыг, асуудлуудын шийдлийг мөн Бурхан надад ямар их хайртай гэдгийг олж мэдсэн. Библээр дамжуулан мэдэрсэн тэр гайхалтай Хайрыг, Есүс Христийн зүрх сэтгэлийг хүн болгонд хуваалцахаар YWAM –д ажиллаж байна. Хэрэв танд хариултыг нь мэдэхгүй, шийдвэрлэж чадахгүй асуудал байгаа бол БУРХАНд хандан ЗАЛБИР тэгээд БИБЛИ УНШ.”


Ywamubmongolia“Сайн байцгаана уу, залуус аа! Намайг Номин гэдэг, одоогоор би олон улсын буюу хосолсон хэл дээрхи дагалдагч бэлтгэх сургуульд мөн медиа багт үйлчилж байгаа. Бурхан Монголд хийж буй олон гайхалтай зүйлсийн нэгээхэн хэсэг болж байгаа нь миний хувьд маш их ивээл юм. Би оюутнуудынхаа болон стаффуудынхаа Түүний төлөө асар ихээр тэмүүлсэн зүрх сэтгэлийг мөн итгэмжит байдлыг дахин дахин харах дуртай. Олон олон амьдрал өөрчлөгдөхийг харахыг тэсэн ядан хүлээж байна! “ ♥️

 

Ywamubmongolia“Хэе! Оззи байна. Би үзэсгэлэнт эхнэрийнхээ хамт YWAM Улаанбаатар байгууллагад бүтэн цагаар үйлчилдэг. Би Урианхай яс үндэстэн гэдгээрээ бахархдаг. Есүс “ЯВЖ БҮХ ҮНДЭСТНИЙГ ДАГАЛДАГЧ БОЛГОГТУН” гэсэн Агуу Захирамжаа өгөхдөө Дэлхий дээрхи үндэстэн ястнуудын талаар онцгойлон хэлсэн байдаг. Энэ бүхнийг хуваалцаж байгаагийн шалтгаан гэвэл миний дуудлага ИЛГЭЭЛТ бөгөөд үндэстэн бүрт САЙН МЭДЭЭ хүрч Агуу Захирамж биелэлээ олохыг харах нь миний зорилго юм. Би 2017 онд АНУ-ын Вашингтон мужид байрлах YWAM Дисковери Бэйд Дагалдагч Бэлтгэх Сургуульд суралцсан. Тэр цагаас хойш 20 гаруй үндэстэнд хүрч үйлчилсэн минь нэр төрийн хэрэг юм. Жил гаруй хугацаанд тус бэйс дээр стаффаар ажилласны дараа ЭЗЭН намайг өөрийн эх оронд минь Монгол дахь анхны олон улсын, хоёр хэл дээрхи DTS-д үйлчлэхээр дуудсан. Бидний өвөг дээдэс 13-р зуунд Дэлхийг байлдан дагуулсан шиг олон хэлээр ярьдаг /Элч Паул шиг/ Монгол илгээлтийн эзэд Авралын Зарыг дэлхийн төгсгөл хүртэл хүргэж чадна гэдэгт би итгэдэг.”

Ywamubmongolia“Намайг Төрөө гэдэг Бурханы хайртай хүү гэдгээ мэдсэнээс хойш Түүнд үйлчлэх нь миний эрхэм зорилго болсон. Тиймээс би Улаанбаатар YWAM-д стаффаар орсон. Одоогоор би хоёр хэл дээрхи олон улсын DTS болон Media багийн үйлчлэлд байгаа. Үүндээ би үнэхээр сонирхолтой болж өдөр бүрээр өсөж байна. Олон хүмүүс Бурхантай хувьчилсан харилцаатай байж, Түүний дуу хоолойг сонсдог гэдгийг мэдсэнээр би DTS-ийг сонгон суралцаж Түүний дуу хоолойг эрэлхийлсэн. Энэ сонголтыг минь Бурхан хүндэтгэн үзэж өөрийгөө надад илчилсэн. Бурхан маш олон арга замаар бидэнтэй ярьдаг. Тэр тантай ч мөн ярилцах боломжтой гэдэгт итгэж байна.”
Ywamubmongolia “Сайн уу? Эби бна. Би бүтээлч байх дуртай, медиа үйлчлэл надад маш их баяр хөөрийг авчирдаг. Медиа талбар бол хурдацтай бөгөөд үр жимстэй сайн мэдээ тараах боломжтой талбар юм. Би медиа талбарт Эзэнд үйлчилэхээр дуудагдсан гэдэгтээ итгэдэг бөгөөд одоогоор Улаанбаатар YWAM байгууллагын медиа багийг удирдан үйлчилж байна. Эзэн ийнхүү намайг дуудсан шиг хүн бүрт зориулсан онцгой дуудлага байгаа гэдэгт би итгэдэг. Би таныг өөрийн дуудлагаа Түүнээс асууж эрэлхийлэхийг уриалж байна!”
 

Ywamubmongolia“Намайг Мөнх-Од гэдэг. Би Улаанбаатар Ywam байгууллагат ажилдаг. Би бусдын адил олон асуудалтай, асуудлуудаа бусдад мэдэгдвэл сул дорой харагдах юм байна гэсэн айдастай хүү байсан. Харин Есүст итгэх үед миний тэр бүх айдас амар тайвнаар солигдсон. Зөвхөн би л өөрчлөгдөөд зогсоогүй миний гэр бүлийн асуудлууд хүртэл өөрчлөгдсөн. Гэр бүлд маань байсан архины хамаарлаас чөлөөлөгдсөн. ХАЛЛЕЛҮЯА!!! Есүст итгэхээс өмнөх амьдрал одоогийн амьдрал хоёрт маань асар их зөрүү байдаг учраас Эзэнд үйлчлэн амьдрахаар шийдсэн. Эхэндээ би Бурханы төлөө эсвэл бусад хүмүүсийн төлөө үйлчилж байна гэж бодож байсан бол үйлчлэх явцдаа би өөрөө итгэлээр бат болж, Бурхан дотор босгон байгуулагдаж, өөрийгөө олж чадсан. Бурхан дотор өөрийгөө олсон би хаана ч юу ч хийсэн Бурханы алдрын төлөө амьдарч чадах юм байна гэдгийг ойлгосон. Танд ч бас ийм амар тайван, чөлөөлөгдсөн, өөрчлөгдсөн амьдралыг эрж хайх боломж бий шүү.”
Матай 6:33