Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Үйлчлэл

Баг хүлээж авах

Улаанбаатар YWAM нь олон улсын болон орон нутгийн багуудыг хүлээн авах, нийслэл хотын сүм чуулгануудад богино хугацааны илгээлтээр багтай хамтран  үйлчлэх хараа зорилготой.  Манай англи, солонгос хэлтэй стаффууд олон улсын багуудыг хүлээн авч, орчуулга хийж, Монголд байх хугацаанд  хуваарийг гарган хамтран үйлчилдэг.

Манай YWAM бэйс нь сургалтгүй үеүдэд нийт 16-20  хүртэлхи хүнтэй баг хүлээн авах, тэдэнд үйлчлэх, галт тогоо, багийн хурал хийх, үйлчлэл явуулах өрөө тасалгаа гаргаж өгөх боломжтой. Мөн бэйс дээр сургалттай үеүдэд бид баг хүлээн авах боломжтой хэд хэдэн объёогтийг Улаанбаатар хотод ашиглаж байна.

Манай бэйс нь 8 хүний суудалтай хоёр Делика маркын авто машинтай бөгөөд, онгоцны буудлаас болон галт тэрэгний буудлаас тосох, хүргэж өгөх зэрэгт багийн тав тухтай байдлыг хангахаар чармайн ажиллаж байна.