Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Get involved

Pray for YWAM new property!

Ywamubmongolia

       Эзэний нигүүлсэл дотор мэндчилж байна. 

       Эрхэм итгэлийн ахан дүүс танд Улаанбаатар YWAM-д Эзэний хийж байгаа гайхамшигт ажлуудаас хуваалцах гэж байгаадаа таатай байна.  Улаанбаатар YWAM 2011 онд Бурханы өгсөн хараа дуудлагын дагуу байршилаа сольж хотын захаас хотын төв рүү ирж байсан. Тухайн үеийн удирдагч маань Бурханаас “Хэн ч дэнлүүг асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ” (Матай 5:15) гэсэн ишлэлийг авсны дагуу хот төвтэйгөөр үйлчлэлээ явуулж эхэлсэн.
       Бид хотын төв хэсэгт нүүж ирсэн үеэс эхлэн, Улаанбаатар YWAM-ийн анхан үеийн илгээлтийн эздийн тарьсан “Хадан суурь” чуулганы хамт нэг байр хэрэглэж, нэг удирлага дор явж ирсэн. Энэ хугацаанд Хадан суурь чуулган болон бэйсийн аль альнийх нь үйлчлэл тогтвортой өссөн. Улаанбаатар YWAM нь Оюутан DTS-с гадна Улс Үндэстний Их сургуулийн хэд хэдэн сургуулийг англи, монгол хэл дээр явуулахаар төлөвлөн мөн цаашлаад Олон Улсын Бэйс болох хараа авсан бол тухайн үед 30 орчим гишүүнтэй байсан “Хадан суурь” чуулган нь 100-120 хүнтэй болтлоо өсөж, халамжийн үйлчлэл, өдөр өнжүүлэх төвүүдийг тогтмол ажиллуулж эхэлсэн.

Ywamubmongolia   2018 оны 8 сард бид Чуулган болон бэйсийн удирдлагыг албан ёсоор тусгаарлан, Улаанбаатар YWAM бэйс шинэ удирдагчтай болсон бөгөөд тэр үеэс эхлэн тухайн бүсдээ өсөлттэй байсан чуулганаа дэмжин YWAM бэйс маань байр, байршилын хувьд тусдаа гарах хэрэгцээ гарч ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд төрийн зүгээс хууль тогтоомж чангарч, шашны байгууллагууд нэг дор олноороо үйл ажиллагаа явуулахад бэрхшээл тулгараад зогсохгүй үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхгүй байх зэрэг хүндрэлүүд нь бидний тусдаа гарах хэрэгцээг яаравчлуулсан юм. 

      Энэ оны 1 сарын 27-оос Улаанбаатар бэйсийн бүх стафууд Бурханд хандсан итгэл дотор илүү өсөхийн тулд өглөө бүр тогтмол Эзэнийг магтан залбирч байна. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн алдаа оноогоо дүгнэн Эзэний өмнө гэмшилтэйгээр очсон бидний залбирлыг Эзэн сонсож үүд хаалгуудыг нээж өгсөн гэж бид итгэж байна.

      Байршлын хувьд бидний тусдаа гарах хэрэгцээний дагуу “Антиох Монгол” чуулган байраа зарна гэсэн мэдээг сонсоод очиж уулзсанаас хойш тасралтгүй залбирч эхэлсэн. Бид холбогдсоны дараа энэ үнээрээ өөр газруудад зарах боломж байсан ч, Бурхан Улаанбаатар YWAM-ыг тэдэнд сануулснаар хамтдаа залбирсаар байгаа билээ. Тийм учраас бид “Хадан суурь” чуулганы пастор удирдагч нартай хуваалцан, зөвшилцсөний үүднээс “Антиох Монгол” чуулганы байрыг худалдан авахаар шийдээд байна.

                                          Ywamubmongolia

  Бидний үйлчлэл өргөжин тэлж байгаа учир шинээр авахаар төлөвлөж байгаа байраа 3 давхар болгон өргөтгөл барихаар төлөвлөсөн. Өргөтгөлийн ажлыг бид 380 сая төгрөгөөр тооцон үүний төлөө тэмцэх хэрэгтэй болж байна. Улаанбаатар YWAM-ийн стафф болон зарим итгэлт хүмүүсийн дэмжлэгээр одоо бидэнд 10 сая төгрөг цуглаад байна.


Залбирлын хүсэлт:

  • Бидний хийх итгэлийн энэ том алхамд Эзэний мэргэн ухаан, удирдамж дүүрэн байхын төлөө
  • Өргөтгөл засварт болоод байрыг худалдан авах нийт зарцуулагдах бүх төлбөрүүд Бурханаас хангагдахын төлөө

  • Хадан суурь чуулган болоод Хадан суурь чуулганы удирдагчид 5 сарын 15-ны дотор босгох дэмжлэгийн төлөө тус тус залбирч өгөөрэй

Хэрвээ та Улаанбаатар YWAM-тай холбоотой нэмэлт мэдээлэл болон шинэ байрны талаар нарийн, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи вэб сайт болон утасны дугаараа бидэнтэй холбогдоорой. 

                                                                           ЭЗЭН таныг Ерөөн сахих болтугай!

                                                                               https://www.ywamubmongolia.org/

                                                                                          ywamub@gmail.com 

                                                                                              +976 96201609

                                                                                   YWAM Ulaanbaatar Mongolia