Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Үйлчлэл

Энэрлийн үйлчлэл

Монгол улсын нөхцөл байдал нийгмийн болон эдийн засгийн хувьд тогтворгүй байгаатай холбоотой хүүхэд хамгаалал, халажлал, боловсрол хөгжлийн асуудал бараг орхигдсон гэж хэлэхээр нөхцөл байдалд хүүхдүүд амьдарч байна. Үүнээс үүдэлтэй маш олон асуудал нийгэмд үүсээд байна. Үүний нэг жишээ нь архидалттай холбоотой хүүхдүүдийн хараа хяналтгүй байдал, хүчирхийлэл ихэссээр байна.

Мөн ядууралтай холбоотой хүүхдүүд орон гэргүй, идэх хоолгүй,тоглох тоглоомгүй, хүүхэд хөгжих орчин байхгүй хүчирхийлэл дарамт ихтэй орчинд байна. Ийм учираас бид энэрлийн үйлчлэлийг зайлшгүй хийх хэрэгцээ шаардлага гарсан.

Бид энэрлийн үйлчлэлээ 2016 оноос эхлэн 4 хэсэгт хуваан явуулж байна.

  • Хагас  болон бүтэн өнчин, нэн ядуу амьдралтай 2-5 настай айлын хүүхдүүдийг ажлийн 5 өдөр өглөө 8-6 цагийн хооронд харж халамжлаж, хооллох өдөр өнжүүлэх төвийг ажиллуулж байна. Энэ үйлчлэлд тогтмол 25 хүүхэд хамрагдаж байна.
  • Айлуудаар зочлох үйлчлэл: айлуудаар орж тэдэнтэй танилцаж. Нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Ингэснээр тухайн айлын хүмүүс болон хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг олж хардаг.
  • Тусламж үйлчилгээ: гэр бүлүүдэд болон хүүхдүүдэд хоол хүнсний тусламж, өвлийн улиралд түлээ нүүрсээр тусладаг.
  • Ажлийн байр ба санхүү: ажилгүй хүмүүсийг ажилд зуучлах ба газар тарийлангийн цагийн ажил хийж хүүхдүүд гэр бүлээ санхүүгээр хангах боломжийг хангаж өгөхийг эрмэлздэг. Бидэнд газар тариалан эрхлэх багахан хэмжээний газар байдаг.

Бид цаашид олон хүүхэд гэр бүлд хүрэх хараатай бөгөөд Эзэний хайрыг болзолгүйгээр дамжуулснаар хүмүүст Эзэний аврал сайн мэдээг тараадаг. Мөн хүүхдийн боловсролд шаардлагтай байгаа сургууль, цэцэрлэгийг байгуулах алсын хараатай үйлчилж байна. Бид талхийг сайн мэдээгээр солих биш,талх сайн мэдээг хамтад нь өгөх зорилготой.