Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 20 - Дорно Сумбава дахь Мбожо хүмүүс ( Бима )

Индонези
Зүүн Ази

Ywamubmongolia

Өнгөрсөн долоо хоногт би ээждээ усан баптисм хүртээлээ!” хэмээн толгойгоо алчуураар ороосон Шэред гэх залуу эмэгтэй бусдад хуваалцлаа. Индонезийн дорно Сумбавагийн нэгэн жижиг тосгонд Христ дээр ирж байгаа хүмүүсийн цуваа эхэлжээ. ‘Бурхан бидний дунд ажлаа хийсээр байна” хэмээн Шэред мөн хэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд энэ тосгоны ойролцоо 200-300 орчим Христитгэлт хүмүүс амьдарч байсан. Бидний дундах харилцаа холбоо тийм ч сайн байгаагүй. Гэхдээ өнгөрсөн 5 жилийн хугацаанд Бурхан бидэнд Есүс бол зүгээр нэг эш үзүүлэгчээс илүү агуу нэгэн гэдгийг харуулсан юм. Зарим Христитгэгчид Сайн мэдээний номоор дамжуулан Есүс гэж үнэхээр хэн бэ гэдгийг олж мэдэхэд бидэнд тусалсан. Хүн бүр л гэр бүлийнхэндээ Түүний тухай хуваалцаж байна.
Мбожо эсвэл Бима хэмээн танигдсан 800 мянга гаруй энэ хүмүүсийн дунд Ариун Сүнс гайхамшигт ажлаа хийсээр л байна. Лалынхан болоод хавчлага дүүрэн энэ арал дээр Христ итгэгчдийн тоо өссөөр байна. Тэдний хэл дээр Шинэ Гэрээ болоод Есүс кино орчуулагдсан бөгөөд Христитгэлт суурьтай радио хөтөлбөрүүд ч нээлттэй болж байна.
Мбожо хүмүүсийн ихэнх нь боловсролгүй ба боловсрол эзэмшихээс эмээдэг. Энэ нь өөрсдийнх нь соёл, итгэл үнэмшлээс холдуулна гэдэгт тэд итгэдэг ажээ. Гэхдээ энэ бодол сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байгаа боловч ихэнх нь ферм дээр ажилладаг ядуу тарчиг хэвээрээ байна. Тэд Есүсийг дагасан ч өөрсдийн соёлоо хадгалж болно гэдгийг мөн бүх үндэстэн, ястан хэлтнүүдийг Есүс аврана гэдэгт суралцсаар байна.
                                                                           Бид бүгд гэр бүлийхэндээ Түүний талаар ярьж байна.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
1. ХРИСТИТГЭЛ РҮҮ ЧИГЛЭСЭН ЭНЭ ХӨДӨЛГӨӨН УЛАМ БҮР ӨСӨЖ, ТӨЛӨВШИХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (ЕФЕС 3:16–19)
2. МБОЖО ХҮМҮҮС БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЖ, АЖИЛЛАХ БОЛОМЖОО НЭМЭГДҮҮЛЖ, ӨӨРСДИЙН СОЁЛОО ИРЭЭДҮЙД АВАРЧ ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
3. ИНДОНЕЗИД БАЙГАА ХРИСТИТГЭГЧИД БУРХАНЫГ ТАНЬЖ МЭДЭЭГҮЙ ХҮМҮҮСТ ЗААЖ СУРГАЖ, ТЭДЭНД ХҮРЧ ҮЙЛЧЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. ИЛЧЛЭЛТ 5:9

(from :http://30daysprayer.com)