Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
8 дахь өдөр - 3 сарын 29 Буркина Фасо

Олон жилийн турш Африк тив чуулганы өсөлтөөрөө тэргүүлж байна. 2060 он гэхэд дэлхийн христитгэлтнүүдийн 10 хүн тутмын 4 нь Африкын Сахарын цөлийн өмнөд хэсэгт амьдарна гэсэн тооцоо бий.

Буркина Фасод христитгэлтнүүд хурдацтайгаар өснө гэсэн нэгэн судалгаа бий. Одоогийн байдлаар хүн амын 62% нь лалын шашинтнууд боловч христэд итгэгчдийн тоо хурдацтайгаар тогтмол өссөөр одоо 22 хувийг эзлээд байна. Тэдний зарим нь Сири, Ливан зэрэг газраас ирсэн мусульман цагаачид бөгөөд дийлэнх нь Есүс Христийг дагахаар шийдсэн байна. Улс төрийн нам хоорондын зөрчилдөөн их ба улмаар энэ нь  даамжирсаар үндэстнийг шашин шүтлэгээр нь хагалан бутаргах оролдлого болон хувирч байсан.  

Буркина Фасо нь шашны ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг төдийгүй өөр шашинтай хүмүүсийн гэрлэлтийг ч хориглодоггүй. Азиз, Естер хоёр бол ийм хосуудын нэг юм. Тэд коллежид танилцсан бөгөөд гэрлээд 11 жил болжээ. Тэд гэрлэхдээ Азиз исламын шашинтай, Естер христчин байсан. Хүүхдүүддээ аль итгэл үнэмшилээ өвлүүлэх талаар тэд ярилцаж үзэн эцэст нь Естер библийн үнэнч шударга байдлын талаар зааж өгөхөөр болсон юм. Ийнхүү гурав дах хүүхэд төрөх үед түүний нөхөр болох Азиз Хрситийг дагахаар шийдсэн билээ.

Залбирлын уриалга:   

  • Буркина Фасо дахь чуулганы дагалдагчид өсөж хүчирхэг болж, төлөвшин мусульманчуудад үр нөлөөтэй гэрч болохын төлөө залбираарай.

  • Муслимчуудтай гэрлэсэн итгэгч хүмүүс итгэлээ хайраар харуулан тэдэнд үлгэрлэн үзүүлж, муслим эхнэр болон нөхрөө Христ рүү авчрахын төлөө. 

  • Буркино Фасо амар тайван байж, шашин шүтэх эрх чөлөө болон чуулган үргэлжлүүлэн өссөөр байхын төлөө залбираарай. 

Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв. Үйлс 9:31

Ywamubmongolia