Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

Улаанбаатар YWAM Өсвөрийн үйлчлэлийн мэдээ

Ywamubmongolia

Сайн байна уу танд энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе! 2018 оноос эхлэн Монголын өсвөр залуучуудын төлөө үйлчлээд бид 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Биднийг эхэлж байх үед Эзэн “Ирээдүй гэж үнэхээр бий. Итгэл найдвар чинь үл тасарна. ” (Сургаалт үгс 23:18) хэмээх өөрийн үгээрээ зоригжуулан бид энэ үйлчлэлийн шавыг тавьж байсан билээ.

Ywamubmongolia

Тэр цагаас хойш бид 6 удаагийн Өсвөрийн Дагалдагч Бэлтгэх Сургалтыг (Teen DTC) зохион байгуулахдаа Ховд, Сэлэнгэ аймгууд болон Улаанбаатарын хэмжээнд нийт 200 орчим Христийн дагалдагчдыг бэлтгэжээ. Жил ирэх тусам Teen DTC-д сурах өсвөрийн тоо нэмэгдэж, төгсөгчдөөс өсвөрийн стаффуудыг элсүүлэн хамтдаа үйлчилж бидний сургалт улам илүү төгөлдөржсөөр байна.

Ywamubmongolia

2022 оны 1 сард Teen DTC төгсөгчдийн нэгдсэн конференцийг зохион байгуулсан ба тэр үед Эзэн бидэнд Монголын 21 аймагт Өсвөрийн Дагалдагч Бэлтгэх Сургалтыг зохион байгуулах харааг өгсөн юм. Энэхүү харааны дагуу бид Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд "Сайн Үйлс" чуулгантай хамтран зуны Өсвөрийн DTC-ыг 6 сарын 19-26 хооронд 20-25 өсвөрийнхөнд зориулан зохион байгуулахаар бэлтгэл ажлаа базааж байна.

Ywamubmongolia

Бид нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй 2140км аялалд гарахаар төлөвлөж байгаа бөгөөд нэг стаффын гаргах замын зардал (204,000₮), хүнс (21,000₮) болон өөрсдөө сургалтын үеэрх өгөх төлбөр болон урсгал зардал (50,000₮) нийт 275,000₮ болж байна. Арван жилийн болон оюутан насны өсвөрийн стаффуудын маань хувьд энэ нь төлөхөд өндөр зардал юм. Тиймээс бид нэг стаффаас 100,000₮ аваад үлдсэн зардлыг нь дэмжлэгээр босгохоор ажиллаж байна. Бидэнд дэмжлэгээр босгох хэрэгтэй байгаа нийт 3,125,000₮ төгрөгөөс яг одоо 2,015,000₮ цугласан байгаад Эзэндээ талархъя. Цагаан нуур сумын Сайн Үйлс чуулган бидэнтэй хамтран байраар бүрэн хангаж, бүртгэлийн хураамжаар хоол хүнсээ төлөхөөр бид төлөвлөж байгаа бөгөөд одоо үлдэгдэл 1,110,000₮-ний дэмжлэг босгох шаардлагатай байна.

Ywamubmongolia

Хэрэв та Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхний төлөөх бидний үйлчлэлийн нэг хэсэг болохыг хүсвэл залбирал болон дэмжлэгээр хамтрах боломжтой.

Эзэн таныг ерөөх болтугай!

Бидэнтэй холбогдох бол : ywamub@gmail.com;  99203681

Бидний үйлчэлийг дэмжих бол 5031522107 - Хаанбанк Өлзийбаяр