Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

Баянхонгор аймагт хийгдэх өсвөрийн ДБС

Ywamubmongolia

Сайн байна уу танд энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе! 2018 оноос эхлэн Монголын өсвөр залуучуудын төлөө үйлчлээд бид 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Биднийг эхэлж байх үед Эзэн “Ирээдүй гэж үнэхээр бий. Итгэл найдвар чинь үл тасарна. ” (Сургаалт үгс 23:18) хэмээх өөрийн үгээрээ зоригжуулан бид энэ үйлчлэлийн шавыг тавьж байсан билээ.

Тэр цагаас хойш бид 6 удаагийн Өсвөрийн Дагалдагч Бэлтгэх Сургалтыг (Teen DTC) зохион байгуулахдаа Ховд, Сэлэнгэ аймгууд болон Улаанбаатарын хэмжээнд нийт 200 орчим Христийн дагалдагчдыг бэлтгэжээ. Жил ирэх тусам Teen DTC-д сурах өсвөрийн тоо нэмэгдэж, төгсөгчдөөс өсвөрийн стаффуудыг элсүүлэн хамтдаа үйлчилж бидний сургалт улам илүү төгөлдөржсөөр байна.

Ywamubmongolia

 

2022 оны 1 сард Teen DTC төгсөгчдийн нэгдсэн конференцийг зохион байгуулсан ба тэр үед Эзэн бидэнд Монголын 21 аймагт Өсвөрийн Дагалдагч Бэлтгэх Сургалтыг зохион байгуулах харааг өгсөн юм. Энэхүү харааны дагуу бид Баянхонгор аймагт DTC-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа базааж байна.

Ywamubmongolia

Баянхонгорт аймагт "Баянхонгор Ywam"-тай хамтран 6 сарын 19 –с 7 сарын 2-нд TeenDTC хийхээр төлөвлөж үйлчлэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй 30-35 өсвөрчүүдэд үйлчлэхээр бэлдэж байна. Стаффууд маань ихэнх нь өөрсдөө өсвөр насны хүүхдүүд байдаг ба өөрийн үеийнхэнд Эзэнийг таньж мэдүүлэх хүслээр бүрэн дүүрэн зориулалттайгаар үйлчилж байна. Бид үйлчлэл хийх байрны түрээс, хоол, замын зардал гээд нийт 10 сая төгрөг хэрэгтэй бөгөөд үүнээс 5 сая төгрөгийг бид дэмжлэгээр босгох шаардлагатай байгаа юм.

Ywamubmongolia

Монголын ирээдүй үнэхээр бий бөгөөд Тэд бол эдгээр өсвөр залуучууд юм. Тэдэнд хандсан бидний үйлчлэлтэй та залбирал болон дэмжлэгээр хамтрахыг урьж байна.

Эзэн таныг ивээх болтугай

[ywamub@gmail.com] | +976 99956221 | [5700304632 - Отгонтөгс (Хаан банк)]