Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 6 - Ислам Үндэстэн

АНУ

Хойд Америк

Ywamubmongolia

          Исламын шашныг анх АНУ-д Африкаас ирсэн Ислам шашинтай боолууд авчирсан. Тэгээд чимээгүйхэн тэндээ үлдэж, нуугдмал хэлбэрээр байсан ч 20-р зууны эхээр хүчээ авч эхлэв. Ислам Үндэстэн (NOI) бол 1930 онд АНУ-ын Детройт хотод Уоллес Д. Фардын (Воли Фард Мухаммад) үүсгэн байгуулсан Исламын улс төр, шашны хөдөлгөөн юм. Уг хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчийн туслах болох Элиа (Пул) Мухаммад маш хурдан эзлэн авч, Исламын үндсэн зарчим, гэр бүлийн амьдрал, исламын уламжлалт зан үйлийг сурталчилж эхэлжээ. Элиа Мухаммад нь Америкийн өнгөт арьстай хүмүүсийн өвөрмөц байдал, хүч чадлыг нь урамшуулж, өмнөд мужуудад тусдаа өнгөт арьст үндэстэн байгуулахыг уриалж байв.

         Уг хөдөлгөөний хамгийн алдартай удирдагч Малколм Экс нь 1950-иад онд хүчээ авч байсан ч хөдөлгөөнөөс хөөгдөж, 1965 онд алагдахаасаа өмнө Ортодокс Исламын шашинд нэгджээ. Ислам үндэстэн гэгдэх хөдөлгөөн 1977 онд Каризматик удирдагч Луис Фарраханы удирдлага дор үндэсний хөдөлгөөнийг сэргээхээс өмнө дотроо хэд хэд хагаралдаж байв. Фаррахан Америкт дуу хоолойгоо өндөрсгөж, өнгөт арьстай хүмүүс, гэр бүлийн эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, өнгөт арьстай эрчүүдийн талаарх сөрөг хэвшмэл ойлголтыг дахин тодорхойлохын төлөө зориг шулуудан ажиллаж байжээ.

         ИҮ хөдөлгөөний итгэл үнэмшил нь Сунни Ислам шашинтай ижил төстэй боловч өөрсдийн дагалдагчдад уламжлалт Рамадан сарын оронд 12-р сарын турш мацаг барихыг зөвшөөрдөг. Зарим Исламын шашинтай болон Исламын бус шашинтай хөдөлгөөн, бүлэглэлүүд тэдний үзэл суртал, стратегитэй санал нийлдэггүй учир тэднийг тойрсон маргаантай асуудлууд ихээхэн байдаг. Гэсэн хэдий ч тэд өнөөдрийг хүртэл нөлөө бүхий хөдөлгөөн хэвээр байгаа бөгөөд ойролцоогоор 20,000-50,000 гишүүдтэй юм.

  Исламын шашинтай болон Исламын бус шашинтай хөдөлгөөн, бүлэглэлүүд

     тэдний үзэл суртал, стратегитэй санал нийлдэггүй.

ЗАЛБИРАХ СЭДЭВ

АМЕРИКИЙН ИСЛАМЫН ШАШИНТНУУДЫН ТАВНЫ НЭГ НЬ ӨНГӨТ АРЬСТАЙ. АМЕРИК ДАХЬ ӨНГӨТ АРЬСТ МУСУЛЬМАН ШАШИНТАЙ ХҮМҮҮС ЕСҮСТЭЙ УУЛЗАН, АМЬДРАЛ НЬ ӨӨРЧЛӨГДӨХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.

АНУ-Д АРЬС ӨНГӨНИЙ ГАДУУРХАГДАЛД ӨРТӨЖ БУЙ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮМҮҮСТ МЭРГЭН УХААН, ХҮЧ ЧАДЛЫГ ӨГӨХИЙН ТӨЛӨӨ ГУЙН ЗАЛБИРАХ.

АМЕРИКИЙН СҮМ ЧУУЛГАНУУД ХРИСТИЙН ТУШААЛЫН ДАГУУ ИСЛАМ ХӨРШҮҮДЭЭ ХАЙРЛАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ. (ЛУК 10: 25–37)

(from : http://30daysprayer.com)