Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

5-р сарын 4 - Саудын Араб дахь эмэгтэйчүүдийн эрх

Ywamubmongolia
            2017 оны 6-р сарын ердийн өдөр Саудын Арабын Рияд дахь нэгэн зоогийн газарт бүх зүйл өөрчлөгдөх эхлэл тавигдав. Гэнэт утас дуугарч, чичирч эхлэв. Бид ирж буй мессежүүдийг хараад, итгэж чадахгүй байв. Баярын орилоон хашхираанаар харилцан яриа ч тасалдав. Гадаа машинууд сигналаа чангаар дуугаргаж байхыг бид сонссон. Уг хоригийг цуцлахад үнэн хэрэгтээ бүтэн жилийн хугацаа шаардагдах байсан ч эмэгтэйчүүдэд гэнэт машин жолоодох эрх өгөхөөр болсон нь Саудын Арабын түүхэн дэх хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг байсан юм.
Энэ үйл явдлыг олон улсын хамтын нийгэмлэг удаан хугацаа шаардсан гэж үздэг ч сүүлийн жилүүдэд Саудын Арабт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гайхалтай өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Саяхан л Саудын Арабт эмэгтэйчүүдийг машин жолоодох, санал өгөх, коллежд орох, олон нийтийн газарт ажиллахыг хориглодог байсан ч энэ бүгд өөрчлөгджээ. 2019 оны 8-р сард Саудын Арабын 21-с дээш насны эмэгтэйчүүдэд эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр паспорт авч, гадаадад зорчихыг зөвшөөрнө гэж мэдэгджээ. Цөлийн хаант улсад эмэгтэйчүүдийн хувьд гайхалтай дэвшил гарч байна. Цааш явахад урт хугацаа байгаа ч тэд эмэгтэйчүүдийг хуулиар тогтоон барихаа больсон бөгөөд ердийн амьдралд гарсан эдгээр өөрчлөлтүүд дэлхий ертөнцийг шууд өөрчилдөг.

                                                                                       Баярын орилоон хашхираан тэнгэрт хадав.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ САУДЫН АРАБТ ЭМЭГТЭЙЧҮҮД ТЭГШ ЭРХТ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ, ТҮҮНИЙ ДОТОР ШАШИН ШҮТЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОХ ЗЭРЭГ ДЭВШЛИЙГ ҮНДЭСНИЙ ЗҮГЭЭС ЦААШИД Ч ДЭМЖИХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➋ СҮҮЛИЙН ҮЕД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАЛААРХ БОДЛОГОД ХИЙГДЭЖ БУЙ ЭНЭ ШИНЭЧЛЭЛ НЬ УГСАА ЗАЛГАМЖЛАХ ХАНХҮҮ МОХАММЕД БИН САЛМАН БОЛОН АЛСЫН ХАРАА 2030-ААС ҮҮДЭЛТЭЙ. САУДЫН АРАБЫН БҮХ АРД ТҮМНИЙ САЙН САЙХАН, ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ САУДЫН АРАБЫН ЭРХ БАРИГЧДЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ..
➌ ЭМЭГТЭЙЧҮҮД ХРИСТ АМИЛСАН ГЭДГИЙГ ХАМГИЙН ЭХЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАЙДАГ. САУДЫН АРАБТ Ч МӨН ИЙМ ЗҮЙЛ БОЛОХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (ЛУК 24)

(from : http://30daysprayer.com)